ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Шангри-Ла”
08:30 цагт: "IPO-Mongolia" хөрөнгийн зах зээлийн олон улсын чуулга уулзалт “Ballroom”-д эхэлнэ.
Гадаад харилцааны яам
09:00 цагт: ЮНЕСКО-гийн “Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн соёлын бодлогын тайлангийн үндэсний нээлтийн үйл ажиллагаа, хэлэлцүүлэг болно. Утас: 91671155
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
БГД-ийн Насан туршийн боловсролын төв
10:00 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвд суралцагч хүүхдүүдийг үдийн цайгаар хангах, мэргэжлийн чиг баримжаа олгох, чадавхжуулах, хөгжүүлэхэд туслах зорилгоор тохижуулсан “Нарийн боовны бичил өрөө” нээлтээ хийнэ. Утас: 94221111
“Үндэсний мэдээллийн төв”
10:00 цагт: “QSC” компаниас хэвлэлийн хурал зохион байгуулна.
МУИС
10:30 цагт: МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвөөс зохион байгуулдаг “Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт”-д ЕБС-ийн 5000 сурагч үнэ төлбөргүй хамруулах төслийн нээлт болно. Утас: 99002019
Үндэсний статистикийн хороо
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
МУИС-ийн I байр
12:00 цагт: “МУИС-ийн Эрдмийн элч”-ээр томилогдож орон нутагт ажиллах ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно. Утас: 99002019


















