Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монголын архитекторуудын эвлэлийн XV их хурал болно

Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Монголын архитекторуудын эвлэлийн XV их хурал болно
ӨНӨӨДӨР: Монголын архитекторуудын эвлэлийн XV их хурал болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ШУТИС-ИЙН НОМЫН САН

09:00 цагт: "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар, форум ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод болно. Утас: 89806886, 99715292

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг “Г” танхимд хуралдана.

14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг“В” танхимд хуралдана.

Монголын Архитекторуудын Эвлэлийн байр

10:00 цагт: Монголын архитекторуудын эвлэлийн 15 дугаар их хурал болно.

Пума Империал зочид буудал

10:00 цагт: Тогтвортой хөгжлийн зорилт түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88054340

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:30 цагт: НМХГ-ын хурлын танхимд "Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалт"-ын явцын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91887887

БСШУСЯ

11:00 цагт: Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 401 тоотод болно.

11:00 цагт: Одонтой ээжүүдийн дунд зохиогдсон "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 6-нд БНХАУ- д зохион байгуулагдах "Mrs World" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох аж. Утас: 88008781

УЛААНЧУЛУУТ

12:00 цагт: Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэг нээлтээ хийнэ. Утас: 99274741, 80804490

Тусгаар тогтнолын талбай

13:30 цагт: Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт болно.

Creative галерей

18:00 цагт: Цагаан сараар Монголоо дэмжье бүтээлч уулзалт болно. Утас: 88596789, 99861326

Хуваалцах