ӨНӨӨДӨР: "Монголын эдийн засгийн чуулган-2022" эхэлнэ
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: "Монголын эдийн засгийн чуулган-2022" эхэлнэ. Эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Холидэй Инн”
09:00 цагт: “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавх бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Экологийн цагдаагийн албаны болон АТГ-ын мөрдөгчид, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт, семинарыг Азийн сан, Дотоод хэргийн их сургууль хамтран Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулна. Утас: 99017359, 99091086
Монголын үндэсний номын сан
11:00 цагт: Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма " бүтээлийн нээлт болно.
БШУЯ-ы гаднах талбай
11:00 цагт: Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал сэтгэлзүйч Боловсрол, шинжлэх ухааны яамны гаднах талбайд мэдээлэл хийнэ.


















