ӨНӨӨДӨР: Монголын Хөрөнгийн биржийн хувьцааг анхлан арилжих цан цохих ёслол болно
Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Монголын Хөрөнгийн бирж
09:30 цагт: Тус биржийн хувьцааг анхлан арилжих цан цохих ёслол болно.
Төрийн ордон
10:00 цагт:Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.
12:00 цагт: "Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр өргөн барих Казиногийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгнө.
"Монгол ньюс" мэдээллийн төв
10:30 цагт: Нүүрсний тээвэрт явж буй 300 аж ахуйн нэгж, 22 мянган жолооч, 6000 ажилчин ажилгүй болох эсрдэл үүсээд байгаа талаар "Монгол туургатан" ачаа тээврийн холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ. Утас: 88888499
Блью Скай Зочид буудал
14:00 цагт: П.И.Чайковскийн "Щелкунчик ба гайхамшгийн орон" балетыг Монголд анх удаа медиа арттай хослуулан, шинэ хэлбэрээр 12 сарын 31, 1 сарын 1, 2-ны өдрүүдэд Степпе Аренад толилуулах гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал болно.
Монгол Улсын Их Сургууль
14:00 цагт: Математик, байгалийн ухааны сургуулийн 2022 оны "Ном, өүтээлийн шинэ жил"-ийнёслолын үйл ажиллагаа болно. /Хичээлийн III байр. 123 тоот/


















