Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монголын ТОП-100 ААН-ийг тодруулна

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Монголын ТОП-100 ААН-ийг тодруулна
ӨНӨӨДӨР: Монголын ТОП-100 ААН-ийг тодруулна. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


Төрийн ордон

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ 21 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээ болно.

12:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхим Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт: УИХ дахь АН-ын бүлгээс Эрүүгийн хуульд шинээр орж буй "доромжлох" заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 89011440


“Монгол ньюс" мэдээллийн төв

13:00 цагт: Эх, үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтын талаар Гавьяат жүжигчин А.Цэгмид, дуучин Б.Бат-Энэрэл, А.Эрдэнэцэцэг /Энжи/ мэдээлэл хийнэ.


“Mandala Lounge”

13:00 цагт: Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ука /Д.Уламбаяр/ МРМ комплексын 16 давхрын “Mandala lounge”-д хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88016645


11-11 төв

14:00 цагт: Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан иргэдтэй уулзана.


СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

15:00 цагт: Ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход туслах зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны нээлт болно. Утас: 89017101


Спортын төв ордон

17:00 цагт: Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 88023710

Хуваалцах