Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ
ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

09:00 цагт: "Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" сэдэвт уулзалт болно. Утас: 88086993, 99104825


Монголын Хөрөнгийн Бирж

09:40 цагт: “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээн хүндэтгэлийн цан цохино. Утас: 88228171, 11-313747


Төрийн ордон

10:00 цагт:Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна.

12:00 цагт: Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудтай хийх хэлэлцүүлэг болно.


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ.


“Монгол ньюс” мэдээллийн төв

12:00 цагт: Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс мэдээлэл хийнэ.


Хангарди ордон

12:00 цагт: Энэ сарын 28-ны бямба гарагт болох “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний хөтөлбөр, зохион байгуулалт болон нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хүргэнэ. Утас: 89755575, 99037310


Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо

12:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран Сэлбийн ам буюу “Багабаян”-д байрлах төгөлд мод тарих ажил зохион байгуулна.


Хэлмэгдэгсдийн хөшөө

13:00 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас "Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.


Монгол арт галерей

16:00 цагт: “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

Хуваалцах