ӨНӨӨДӨР: "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
10:00 цагт: УИХ-ны чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Шангри-ла зочид буудал
09:00 цагт: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум 2 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 99068229, 90099598
Д.Сүхбаатарын талбай
10:00 цагт:Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөнө. Утас: 99997810
Үндэсний төв архив
11:00 цагт: Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Намнангийн Наранбаатарын хувийн сан хөмрбөг үүсгэх ёслол болно.
Зориг сангийн байр
11:00 цагт: Монголын уран бүтээлчдийн бүтээсэн "Трио" уран сайхны кино Женев дэх НҮБ-ийн төв байранд гарах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. /Зориг сангийн хашаан доторх Coffee shop/
Туушин зочид буудал
14:00 цагт: "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг болно. Утас: 99095938.


















