ӨНӨӨДӨР: Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болно
- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Их танхимд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хурлыг нээж үг хэлнэ.
“Корпорэйт” конвеншн центр
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн болно.
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:30 цагт: “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийнэ.


















