Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
ӨНӨӨДӨР: "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

ХӨСҮТ

09:00 цагт: ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно. Ширээний дасгал сургуулилалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 99773800, 88008516

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Нийслэлийн ЕБС-иудын "Үдийн цай хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

Блю Скай зочид буудал

10:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүдийн дунд санал солилцох зорилго бүхий “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд зохион байгуулна. Утас: 313207

Баянзүрх дүүрэг

10:00 цагт: Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Аж ахуйн нэгж байггууллагын удирдах ажилтнуудад болон иргэдэд мэдээлэл өгнө.

Төрийн ордон

10:00 цагт: "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99996206

14:00 цагт: Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

БСШУСЯ

10:30 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88111046

Баянгол дүүрэг

11:00 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 хорооны нөхөрлөлийн гудамжны шинэ замыг нээх нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99053513

Улаанбаатар чуулга

13:00 цагт: Нийслэлийн 6 тусгай сургуулийн сурагчдын "Хамтдаа Инээмсэглэе" урлагийн анхдугаар тоглолт болно. Утас: 88105910

Хуваалцах