Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Намрын ногоон өдрүүд арга хэмжээ болно

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Намрын ногоон өдрүүд арга хэмжээ болно
ӨНӨӨДӨР: Намрын ногоон өдрүүд арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“UB Grand” зочид буудал

09:00 цагт: Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд 21 аймгийн ойн анги орно. Утас: 88054040

"Блю Скай" Зочид Буудал

09:00 цагт: "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар"-ыг танилцуулах хурал болно. Утас: 99755726

нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: НМХГ-ын зөвлөлийн хурлаар Зочид буудал болон Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалтыг хэлэлцэнэ. Утас: 91887887

МҮХАҮТ

10:00 цагт: Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Утас: 99090339, 86118404

Хангарди ордон

11:00 цагт: “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: МАХН-ын удирдлага цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МАХН-ын залуучууд байгалийн баялгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"49 дүгээр гудамж" театр

12:00 цагт: Монголын моно жүжгийн төвөөс тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Ялагчдын цуваа-2019" моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн хэвлэлийн хурал болно. Утас: 96117878

“мишээл экспо”

12:30 цагт: Намрын ногоон өдрүүд арга хэмжээ эхэлнэ.

Хуваалцах