ӨНӨӨДӨР: “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Нээлттэй нийгэм форум
09:00 цагт: “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” иргэний нийгмийн байгууллагуудын хэлэлцүүлэг болно.
Монгол Улсын Үндэсний номын сан
11:00 цагт: Монголчуудын “Итгэлт хамба” хэмээн нэрийдэж заншсан буриадын Дашидоржи Итигэловичъ Итигэловын тухай өгүүлэх “Гайхамшигт үзэгдэл” баримтат киноны нээлт болно. /Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей/
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт:Эрчим хүчний салбарын ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлууд, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлүүдийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99043832
Улсын дээд шүүх
12:00 цагт: Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ. Утас: 91000017
Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр
12:00 цагт: Triple X HIT Awards-н хэвлэлийн хурал болно. /их танхимд/
Удирдлагын академи
13:00 цагт: Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас Улс орнуудын авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. /Удирдлагын академийн Б байрны хурлын заал/
Шангри-Ла” зочид буудал
15:00 цагт: Монголын Бизнесийн зөвлөлийн бүх гишүүдийн сарын уулзалт “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээрболно.


















