Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ

10:30 цагт "Улаанбаатар Цэвэр агаар" төслөөс агаарын бохирдлын асуудлаар "Улаанбаатар Цэвэр агаар" төслийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 96615068, 86064006

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт үйлдвэрлэлийн осол, эндэгдэл олноор гарч байгаатай холбоотойгоор НДЕГ-аас “Эрүүл, Эрүүл Аюулгүй Ажлын Байр” форумыг " Чингис Хаан" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Утас: 91040607

09:00 цагт НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Глобал компакт, Хүүхдийг ивээх сангаас хамтран боловсруулсан “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” баримт бичгийг түгээх арга хэмжээ “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно. Утас: 99112652

09:00 цагт ХААИС-ийн "Хатан туул" театрт "Нэг дэлхий-нэг эрүүл мэнд" сэдэвт хурал болно. Мал эмнэлэг болон хүн эмнэлэгийн салбарын эрдэмтэд чуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэлэлцэх юм. Утас: 99062806

09:00 цагт ЭМЯ, Монголын анагаах ухааны академиас жил бүр зохион байгуулдаг "Анагаахын оюутны эрдмийн чуулган" ЭМЯамны "Б" танхимд зохион байгуулагдаж байна.

09:00 цагт ҮХААЯ-ны I давхарт "ямаа, тэмээний үржлийн стратеги" сэдэвт чуулган, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн болно. Ямаа, тэмээний тоо толгой, эдийн засгийн ач холбогдол, үржлийн стратеги, төрийн бодлогын тухай эрдэмтэн судлаачид хэлэлцэнэ. Утас: 88603010

09:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт 2014 онд шинээр барьсан, засварлаж шинэчлэсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүн"-г хэлэлцэнэ. Утас: 91989890

10:30 цагт Улаанбаатар Цэвэр агаар төслөөс Сайжруулсан зуухны тараалт, борлуулалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Хаяг: Нэгдүгээр төрөхийн зүүн талд Азмон төв 602 тоот. Утас: 86064006, 96615068

11:00 цагт МУГЖ И.Одончимэгийн "Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх" зорилтот хөтөлбөрийн нээлт Баянхошууны "Хилчин" хотхонд болно. Утас: 91912064

11:00 цагт MNC телевизийн мэдээллийн төвд МУГЖ дуучин С.Жавхлан шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаараа мэдээлэл хийнэ. Тэрбээр эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь архидан согтуурч байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья хэмээн мэдэгдэж байгаа. Иймд МУГЖ дуучин С.Жавхлан эдгээр эмзэг бүлгийн иргэдэд зориулан хандивийн тоглолт зохион байгуулахаар болжээ. Утас: 88067575

11:00 цагтШӨХТГ-аас Шинэ байранд орчихоод гэрчилгээгээ авч чадахгүй байсан иргэдэд гэрчилгээг нь олгож байгаа тухай, Нотариатын байгууллагуудад хийсэн шалгалт, хулгайн гар утсын үйл ажиллагааг таслан зогсоох болсон тухай хяналт шалгалтын ажлын талаарх хэвлэлийн бага хурал өөрийн байранд болно. Утас: 91021020

11:40 цагт ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дугуй зааланд ХСҮТ, ХААН Банк болон МҮОНРТ-ээс 4 дэхь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян 2011-2014”-ны үр дүнг дүгнэх болон аяны хүрээнд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы шагнал гардуулах ажиллагаа болно.

12:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ-аас хэрэгжүүлж буй "Ирээдүйн эздэд илгээх бэлэг-20 мянга" зорилтот хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 96558086

12:00 цагт Монголын залуучуудыг үндэсний хэмжээнд болон олон улсад төлөөлөх Монголын Залуучуудын Эвслийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа Арслантай гүүрийн урд талд "Хасвуу" төвийн 1 давхарт болно. Утас №99165447

14:00 цагт "Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимд болно. Утас: 329365, 329371

18:00 цагт БГД-ийн 1, 2, 3, 4, 9, 10, 11, 16, 17, 20, 22, 23 дугаар хорооны иргэдтэй хийх "Иргэдийн оролцоотой дахин төлөвлөлт" зөвлөгөөн МҮЭСТ-нд болно.

18:30 цагт С.Төгс-Оюун, Ц.Солонго, Б.Долгорсүрэн, н.Өлзийбаяр, Э. Намуундарь, А. Хонгорзул нарын зургаан уран бүтээлчийн уран бүтээлийн “Нэг чиглэл” нэртэй дуудлага худалдаа "Bluemoon" art gallery–д болно. Дуудлага худалдаа нь охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, залуусын тэгш оролцоог хангах чиглэлээр манлайлж яваа хүний эрхийн залуу активист. Б.Энхжаргалын БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 45 сая төгрөгийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Хуваалцах