Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Нийслэлийн багш-бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно

09:00 цагт: "Төрийн удирдлага" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (хуучнаар КТМС) дээр болно. Утас: 99079520

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Нийслэлийн багш-бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно
ӨНӨӨДӨР: "Нийслэлийн багш-бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 201 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг та бүхэнд хүргэж байна

ШУТИС

09:00 цагт: "Төрийн удирдлага" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (хуучнаар КТМС) дээр болно. Утас: 99079520

РЦНК

10:00 цагт: Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болно. утас: 88012976, 89844589, 80001323

Монголын хүүхдийн ордон

10:00 цагт: Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулах "Нийслэлийн багш-бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.Тус үйл ажиллагаанд нийслэлийн сургуулийн өмнөх насны боловсрол, ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж байгаа 750 багш оролцож байгаагаараа онцлоготой. Утас: 99049991, 70113039

Лавай төв

10:00 цагт: Гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэглэлгүй болохыг нь шалгасан “Аюулгүй байдлын баталгаатай мах”-ны өргөтгөсөн худалдааг Монголд Уласд анх удаа зохион байгуулах гэж байна. Утас: 8868-2890

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

13:00 цагт: "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт /4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр/ авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцоно. Утас: 99945858

Монголын хүүхдийн урлан бүтээх төв

13:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн нэрэмжит "Монгол өв соёл" Дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиадыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна. Утас: 11321052, 99189454, 88444845

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлаг

13:00 цагт: Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.

СУИС

14:00 цагт: “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018” тус сургуулийн Оюутан театрт болно. Энэ удаагийн семинараар Монгол Улс дахь нийгэм-хүмүүнлэгийн салбар, тэр дундаа соёл урлаг судлалын судалгааны тэргүүлэх чиглэл болон Соёл урлагийн их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлийн судалгааг амжилттай хэрэгжүүлэхэд их сургуулийн профессор, багш болон судалгааны тэргүүлэх профессорын багийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн уялдааг сайжруулахад бодит санал дэвшүүлсэн чухал ач холбогдолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ. Утас: 99237173

Хуваалцах