ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
-Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Мэдээллийн алба

-Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Төрийн ордон
09:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд болно.
14:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Хэвлэл мэдээллийн зөвлөл
09:00 цагт: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэх зөрчлийг зохицуулах нь" дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.
Үндсэн хуулийн цэц
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийн Цэцэд хүргүүлсэн гомдол, мэдээллийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.
Хангарди ордон
10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 14 давхарт хуралдана. Утас: 70119921, 99268461
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
10:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 301 тоот өрөөнд болно.
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: НЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран гэмт хэргийн нөхцөл байдал, дохиолол хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлаар болон “Security Expo-2019”-ийн талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэн
11:00 цагт: “Цахим мэдээлэл-Эрсдэл үү, боломж уу?” хэлэлцүүлэг болно.
Дүнжингарав худалдааны төв
12:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлуулах Сонгинохайрхан оutlet центрийн хоёр дахь салбарын нээлт болно. Утас: 99010499


















