ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно
10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан /нийслэлийн ЗДТГ-ын А зааланд/ болно. Энэ удаагийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Хангарди ордон
10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан /нийслэлийн ЗДТГ-ын А зааланд/ болно. Энэ удаагийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461
ХААИС өөөө
10:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” гардуулах ёслол ХААИС-ийн төв байрны “Хатан туул” театрт болно. Утас: 99287297
Эмгэг судлалын үндэсний төв
11:00 цагт: “Уушги тоосжих өвчин ба асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 89174602, 86885060
Шинжлэх ухааны академи
11:00 цагт: 2018 онд Төрийн шагнал хүртэж, 3 академич гадаад орнуудын Шинжлэх ухааны салбарын томоохон шагналуудыг хүртсэн эрдэмтдэд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүндэтгэл үзүүлэх юм. Утас: 98119897
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв
11:30 цагт: "Монголын мистер 2019" Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Corporate Convention centre-т зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 9712-5557, 88774344
Төрийн ордон
14:00 цагт: "Реалторуудын форум 2019" Төрийн ордны "В" танхимд зохион байгуулагдана. Утас: 75556465, 94076465
Нийслэлийн Иргэний танхим
15:00 цагт: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 95777621, 96646863


















