Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


“БЛЮ СКАЙ”

09:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас:99763656, 99064098


Гаалийн ерөнхий газар

09:00 цагт: “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.


Үндсэн хуулийн цэц

09:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.


МҮХАҮТ

09:00 цагт: “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт болно.

15:00цагт: Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах арга хэмжээ болно.


Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.


Авилгатай тэмцэх газар

12:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ.

Хуваалцах