ӨНӨӨДӨР: "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган" үргэлжилнэ
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргаж, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган" үргэлжилнэ.
Эрүүл мэндийн хөгжлийн төв
09:00 цагт: Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийнхэн “Эрүүл мэндийн сэдвээр бичих нь” анхан шатны мэдлэг олгох уулзалт, сургалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглан иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон талаар холбогдох албаныхан мэдээлнэ.
11:30 цагт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Аврагч биеийн тамир, техник спортын хороо
11:40 цагт: Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.


















