Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ
ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын 2022 оны Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ.


Монгол Улсын Их сургууль

09:00 цагт:МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа хичээлийн 2-р байрны А танхимд /343/ зохион байгуулагдана.


Ардчилсан намын төв байр

11:00 цагт: "4/11" Мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга болон удирдлагууд Эв нэгдлийн гэх хурлын талаар мэдээлэл хийнэ. /Шонхор тауэр/ Утас: 91000017


Монгол Улсын Багшийн Их сургууль

15:00 цагт: “Гарааны инновацид суурилсан сургалтын хэрэгсэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн физикийн хичээлийн 240 багц сургалтын хэрэглэгдэхүүнийг Ерөнхий Боловсролын 40 сургуульд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 88102915/МУБИС-ийн 3-р байр 123 тоот танхимд/

Хуваалцах