ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ
Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
09:00 цагт: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ. /МҮОНРТ шууд дамжуулна/
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
09:00 цагт:Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар “Транспэрэнси интернэшл” байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал солилцох уулзалт болно. Утас: 91118403
Хөдөө аж ахуйн их сургууль
10:00 цагт: Олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас 99062806
Богд хан уулын Хүүшийн ам
11:30 цагт:Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна. Утас: 99118387
Үндэсний номын сан
11:40 цагт: "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны намтар, өв уламжлал" номын нээлт болно.
Централ парк
15:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулна.


















