ӨНӨӨДӨР: Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээн эхэлнэ
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 14:00 цагт болно. Утас: 88013705, 99285651
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны Даваа гарагт болох зорим үйл явдлын хураангүйг хүргэж байна
"Буянт Ухаа" спортын ордон
09:00 цагт: Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 14:00 цагт болно. Утас: 88013705, 99285651
Эрүүл мэндийн яам
09:30 цагт: “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ Эрүүл мэндийн яамны Б танхимд болно. Утас: 99179899, 86885060
11:00 цагт: Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал болно. Утас: 99275595
MN Мэдээллийн төв
12:00 цагт: "Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээн энэ сарын 16-18-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Монголын олимпийн каратегийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Энхбаяр, МҮИС-ийн төлөөлөгч багш, олон улсын таеквондогийн шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, ОУХМ Б.Отгонбаяр, Япон мэргэжилтэн Масаюуки Кукан Хисатака нарын хүмүүс оролцоно.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Өвөрхангай, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид орон нутагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчиж байгаа талаар болон шилэн дансны тухай хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Хүүхдийн урлан бүтээх төв
15:00 цагт: Улсын хэмжээнд зохион байгуулагдсан хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болон хүүхдүүдийн шилдэг бүтээлээр туурвисан номын нээлт Хүүхдийн урлан бүтээх төвийн арт галлерейд болно.


















