Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин Монгол-2022” фестивалийн нээлт болно

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин Монгол-2022” фестивалийн нээлт болно
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин Монгол-2022” фестивалийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Барилга, хот байгуулалтын яам

08:30 цагт: Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн барилга угсралтын ажлын нээлт хүргэх нэгдсэн унаа БХБЯ-ны гаднаас хөдөлнө. Утас: 99010985


Монголбанк

08:30 цагт: “Төв банкуудын олон улсын чиг хандлага” сэдэвт хурал болно.


Шинжлэх ухааны академи

09:00 цагт: “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88711320, 88003942

13:00 цагт: Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн нээлт болно. Утас: 88711320, 88003942


НҮБ-ын байр

10:00 цагт: Орон даяар хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн аян”-ы нээлт болно.


Улсын бүртгэлийн ерөнхий газар

10:30 цагт: УБЕГ-т иргэдэд тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэлсэн тухай хэвлэлийн хурал болно. Утас: 88034240


Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар

11:00 цагт: Монгол Улсын соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол-2022” фестивалийн нээлт болно.

Хуваалцах