Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 08-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 08-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Удирдлагын Академи

08:00 цагт: НҮБ, Удирдлагын академи, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулах “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний семинарын нээлт болно.


Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төв

08:00 цагт: Боловсролын салбар дахь хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт АТГ, СЯ, БШУЯ, БЕГ, АШУҮИС, СХГ зэрэг байгууллагын албан тушаалтнууд оролцоно.


Шангри-Ла зочид буудал

09:00 цагт:“ICT FORUM MINDGOLIA 2023” форум болно. Форумын үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, дэд бүтэц, үндэсний хөгжлийн хурдасгуур зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдана. Утас: 99103830


Корпорэйт Зочид Буудал Конвеншн төв

09:00 цагт:Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын чуулган эхэлнэ.


“Туушин” зочид буудал

09:30 цагт: Төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ил тод байдал, иргэдийн оролцооны MASAM II төслийн үр дүнг танилцуулна. Утас: 88054340.


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Синвоюань ХХК

10:00 цагт: Синвоюань ХХК-ийн арматурын агуулахын талбайд дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 95071740 /ТЭЦ-4 замаас Сонсголон явах зам дагуу/


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Таван толгойг авах уу, алдах уу? сэдвээр Шинэ намаас мэдээлэл хийнэ. Утас: 88569093


Монгол ньюс мэдээллийн төв

12:00 цагт: Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийнэ.


Нийслэлийн хэмжээнд

16:00 цагт: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна.

Хуваалцах