Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

09:00 цагт: “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно.


“Blue Sky” зочид буудал

09:00 цагт: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэх нь” хамтарсан хөтөлбөрөөс “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгаа”-ны урьдчилсан дүн, зөвлөмжийг танилцуулна.


Эрүүл мэндийн яам

10:00 цагт: ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлнэ. Утас: 99741854


Спортын төв ордон

11:00 цагт: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, С.Батцэцэг, Д.Сумъяа нар дахь Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд бүрэн автомат эмчилгээний ор хандивлана.


Цус сэлбэлт судлалын үндэсний төв


11:00 цагт: “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:30 цагт: Бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон этгээдийн талаар иргэн И.Оюунсүх хэвлэлийн хурал хийнэ.

Хуваалцах