Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Олон улсын халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын өдөр

Дэлхий даяар жил бүрийн 12 дугаар сарын 27-ны өдрийг “Олон улсын халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдал”-ын өдөр хэмээн тэмдэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Олон улсын халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын өдөр
ӨНӨӨДӨР: Олон улсын халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын өдөр. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар жил бүрийн 12 дугаар сарын 27-ны өдрийг “Олон улсын халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдал”-ын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал нь хүний амьдралд маш их хор хөнөөлтэй нөлөө үзүүлж байгаа тул эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлэх нь дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байна.

Эмзэг бүлэгт хүрч үйлчилдэг эрүүл мэндийн тогтолцоог бий болгосноор бид "хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг биелүүлэх боломжтой.

Ирээдүйд илүү өргөн хүрээний тархалт бүхий тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээг хангахын тулд бид олон улсын анхаарал, хамтын ажиллагаа, олон талт оролцоонд уриалж байна.

Цар тахлын үед сурсан сургамжид тулгуурлан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг бэхжүүлэх нь чухал юм. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үр дүнтэй арга хэмжээнүүд болох халдварт өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, сайн туршлагыг солилцох, чанартай боловсрол олгох, нөлөөллийн хөтөлбөрүүдийг орон нутаг, үндэстэн, бүс нутаг, дэлхийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага

Хуваалцах