ӨНӨӨДӨР: “Олон улсын музейн өдөр”-ийн арга хэмжээ болно
- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт: “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
Монголын Үндэсний музей
11:40 цагт: Олон улсын музейн зөвлөл 1977 оноос эхлэн “Олон улсын музейн өдөр”-ийг (International Museum Day) жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил музейн өдрийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Музейн өдрийн нээлтийн арга хэмжээ Монголын Үндэсний музейн задгай талбайд эхэлнэ. Утас: 99035384
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:00 цагт: Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг - 2022” олон улсын уралдаан зохион байгуулахаар болсон талаараа хэвлэлийн хурал хийнэ..
29 дүгээр сургууль
14:00 цагт: 29 дүгээр сургуулийн үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан багш нарын төлөөлөл 29 дүгээр сургуулийн гадна талбай мэдэгдэл хийнэ. Утас: 99453469


















