Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр

Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий даяар эрх нь зөрчигдөж байгаа охидод туслах, тэдний эрх тэгш боловсрол эзэмших, сурч хөгжих, эрүүл мэндийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэхээр 2012 оноос жил бүр тэмдэглэсээр иржээ. Т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр
Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий даяар эрх нь зөрчигдөж байгаа охидод туслах, тэдний эрх тэгш боловсрол эзэмших, сурч хөгжих, эрүүл мэндийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэхээр 2012 оноос жил бүр тэмдэглэсээр иржээ.

Тус өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Манлайлагч охидын клуб" НҮТББ хамтран "МАНЛАЙЛАГЧ ОХИДЫН КЛУБ"-ын уулзалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагч охид оролцож, өөрсдийн дуу хоолой, үзэл бодлыг зөвөөр илэрхийлэх, иргэний нийгэмд хүргэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах түвшинд танилцуулахаар чуулж байна.Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Хуваалцах