Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Олон улсын таргалалтаас сэргийлэх өдөр

Ланчет” эрүүл мэндийн судалгааны байгууллагаас дэлхийн 200 гаруй оронд таргалалт хэт залуужиж байгааг танилцууллаа. Жишээ нь Их Британид 5-19 насны 10 хүүхдийн нэг нь хэт таргалалттай

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Олон улсын таргалалтаас сэргийлэх өдөр
Өнөөдөр Олон улсын таргалалтаас сэргийлэх өдөр. Зураг: МҮОНРТ

Ланчет” эрүүл мэндийн судалгааны байгууллагаас дэлхийн 200 гаруй оронд таргалалт хэт залуужиж байгааг танилцууллаа. Жишээ нь Их Британид 5-19 насны 10 хүүхдийн нэг нь хэт таргалалттай гэсэн дүн гарчээ. Хэт таргалалттай хүүхдийн эрүүл мэндийн бодисын солилцоо насанд хүрсэн хүнийхтэй дүйцдэг бөгөөд янз бүрийн өвчлөл бий болох магадлал өсдөг байна.

Дэлхийн таргалалтаас сэргийлэх холбооны судлаачид 2025 оноос эхлэн таргалалтаас үүдсэн өвчлөлийг эмчлэхийн тулд жил бүр 920 тэрбум фунт зарцуулах болно гэдгийг анхааруулжээ. Ланчет байгууллагаас гаргасан судалгаанд сүүлийн жилүүдэд Зүүн Азийн орнууд тэр ялангуяа Хятад, Энэтхэг улсад таргалалтын төвшин нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй Европын орнууд, тухайлбал Их Британид таргалалтын төвшин тогтворжиж байгаа ч дэлхийн бусад оронд нэмэгдсээр байна гэж Лондоны эзэн хааны дээд сургуулийн судлаач, профессор Мажид Эззати хэллээ. Мөн хямд үнэтэй, таргалуулах бүтээгдэхүүний сурталчилгаа элбэгшсэн нь ийнхүү хүүхэд, залуу үеийнхний таргалах шалтгаан болж байна гэж судлаачид үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас илчлэг муу, шим тэжээлгүй хоол хүнсний хэрэглээг хязгаарлаж, бие мах бодийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийг дэлхий нийтэд уриалсны дагуу дэлхийн 20 гаруй орон чихэрлэг ундаа, хүнсэнд татвар ногдуулдаг болжээ.

Хуваалцах