Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээ болно

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээ болно
ӨНӨӨДӨР: “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв

10:00 цагт: Улсын Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 99007969, 86150069

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган

11:00 цагт: Гандантэгчэнлин хийд бурхны шашны хийдүүд болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран Бурхан багшийн “Их дүйчэн” өдрийг 2022 оны 06 дугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88048481, 99113764

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Замын хашлага, хөшөө, авлигалын талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч С.Баярмагнай мэдээлэл хийнэ.

ШУТИС-ийн Төв номын сан

16:20 цагт: “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар дахь хүний нөөцийн бодлого” онол практикийн цуврал уулзалт семинар болно.

Хуваалцах