Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Оросын кино наадмын хэвлэлийн хурал болно

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Оросын кино наадмын хэвлэлийн хурал болно
ӨНӨӨДӨР: Оросын кино наадмын хэвлэлийн хурал болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Нийгмийн даатгалын ерөнхий газар

10:00 цагт: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран сургалт, уулзалт зохион байгуулна. Утас: 99070054

"УБ гранд" зочид буудал

11:00 цагт: "Зүүн Азийн орнуудын Өвлийн улирлын төлөв байдал" сэдэвт олон улсын хурал үргэлжилнэ. Тус хуралд Монгол, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэн судлаач оролцож, энэ өвлийн төлөв байдлын талаар хэлэлцэнэ. Утас: 90905567

МҮЭХ

11:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ. ХАБЭА-н зардлыг 2020 оны төсөвт суулгахыг шаардана. Утас: 99027019

НЗДТГ-ын Мэдээллийн төв

11:30 цагт: Үндэсний тэргүүлэгч 50 аж ахуйн нэгж оролцож, нээлттэй 500 ажлын байр зарлах “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн талаар мэдээлэл өгнө. Утас: 96900952, 88098294

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:30 цагт: Энгийн иргэнд бүртгэлгүй хэрэг тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 8910-8970

Ардчиллын ордон

12:00 цагт: МоАХ-ны Удирдах зөвлөл Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн өөрчлөлт, Чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей

15:00 цагт: Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан лекц, уулзалт болно.

Улаанбаатар чуулга

15:00 цагт: Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын шагналт, хөгжмийн зохиолч Б.Долгионы “Учралын блюз" тоглолтын хэвлэлийн хурал болно.

Оросын шинжлэх ухаан, соёлын төв

15:30 цагт: Оросын кино наадмын хэвлэлийн хурал, кино долоо хоногийн нээлтийн ажиллагаа болно. Уг наадамд ОХУ-ын ардын жүжигчин Лариса Лужина, “Амурская осень” кино наадмын продюсер Сергей Новожилов, “Молодёжка” залуучуудад зориулсан цуврал киноны жүжигчид оролцоно.

Хуваалцах