ӨНӨӨДӨР: "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно
Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.
Новотел зочид буудал
11:00 цагт: "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно.
Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
11:00 цагт: Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Жендэрийн үндэсний хороо, Хууль зүйн туслалцааны төв, Сүхбаатар дүүргийн Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран "Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх" аяны арга хэмжээг зохион байгуулна.
Шонхор тауэр
12:00 цагт: Малайз Улсын иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар нэхэмжлэгч С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар мэдээлэл хийнэ.


















