Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Positive networks” төслийн талаар мэдээлнэ

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Positive networks” төслийн талаар мэдээлнэ
ӨНӨӨДӨР: “Positive networks” төслийн талаар мэдээлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


УБТЗ-ын Соёлын ордон

09:30 цагт: “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтод аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгаас хүндэтгэл ёслол зохион байгуулна. Утас: 91399149


Сүхбаатарын талбай

10:00 цагт: Сүхбаатарын талбай орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулна. Утас: 99051075, 89780042


"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:30 цагт: Иргэн Д.Даваадорж 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай болон “Positive networks” төслийн талаар мэдээлнэ.

12:00 цагт: Зариг.мн сайт болон дэмжигч байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Тавхан хором хүлээе" төсөл амжилттай хэрэгжсэн талаар мэдээлнэ.

12:30 цагт: Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс эмэгтэй цэргийн алба хаагчид болон хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол зохион байгуулах талаар мэдээлнэ.


Чойжин ламын сүм музей

12:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах зорилготой “Музей ба хүүхдүүд” өдөрлөг болно.


Хангарди ордон

12:00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах арга хэмжээ, хөтөлбөр, нэгдсэн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99763656, 99036263

Хуваалцах