ӨНӨӨДӨР: "Саарал хайрцаг" үзэсгэлэнгийн нээлт болно
Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Монголын урчуудын эвлэлийнгалерей
11:00 цагт: Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж, дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн хамтран зохион байгуулж буй "Саарал хайрцаг" үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.
“Үндэсний мэдээллийн төв”
11:00 цагт: Иргэн Д.Нарантуяа эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт:Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал агсны бодит амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” киноны тухай мэдээлэл хийнэ.
“Интерном” дэлгүүрийн төв салбар
12:00 цагт: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 25 жилийн ойд зориулсан Хайрын өмнө хүлээсэн хариуцлага номын нээлт болно. Номын нээлтэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч үе үеийн төлөөлөл оролцоно.


















