Өнөөдөр: Сангийн сайд 10 мянган өрхийн орон сууц барих төслийн гэрээнд гарын үсэг зурна
Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
09:00 цагт: Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын холбогдох албан хаагчдад зохион байгуулна.
ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА
10:00 цагт: ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, шилдэг, тэргүүний алба хаагчдыг шалгаруулах, шагнаж урамшуулах арга хэмжээ болно. Утас: 99774488
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН
10:00 цагт: Иргэний боловсролын төвөөс Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын Боловсролын газрын түүх, нийгмийн ухаан хариуцсан мэргэжилтнүүдэд “Ардчиллын үндэс” шинэ хөтөлбөрийг танилцуулах сургалтыг өнөөдөр болон маргааш зохион байгуулна. Утас: 99017561, 99767624
МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Сүүлийн үед гарч буй мансуурах бодис, газ бензин үнэрлэж хордож буй сурагчдын талаар мэдээлэл болон сэрэмжлүүлэг хүргэнэ. Утас: 9910-3433, 99064934
BLUEMON ЦЕНТР
11:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлээр дэлгэсэн “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Norphei Art галерейд болно.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
14:30 цагт: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АХБ-тай орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх, орлогод нийцсэн 10.000 өрхийн орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулан энэ чиглэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурна.
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ
15:00 цагт: "Монгол цоож - Мартагдашгүй өв" үзэсгэлэнгийн нээлт болно.


















