ӨНӨӨДӨР: “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулна
- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
10:00 цагт: Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
14:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
15:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр
10:00 цагт: Нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэгийн дунд зохион байгуулсан “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдааны хоёрдугаар шат болно. Утас: 80894004
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эрүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.
Санхүүгийн зохицуулах хороо
11:00 цагт: Улирал тутам хийдэг “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас: (51)-261611, 99818612
үндэсний номын сан
12:30 цагт: "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслолын арга хэмжээ Ерөнхийлөгчийн танхимд болно. Утас: 94984565
Нээлттэй нийгэм хүрээлэн
13:00 цагт: Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгууллагын зүгээс "Авлигын Индекс-2018"-г зарлана. Энэхүү индексийг дэлхий даяараа нэгэн зэрэг зарлаж байгаа юм.
Эрүүл мэндийн яам
14:00 цагт: Эрүүл мэндийн салбарын нохой жилийн шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа А зааланд болно.
Улаанбаатар хот
14:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллана.


















