Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно

Өнөөдөр сар бүтэн хиртэнэ. Энэ нь 2022 онд тохиож байгаа 2 дахь бүтэн хиртэлт аж. Сарны хиртэлт гэдэг нь нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдэл юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр сар бүтэн хиртэнэ. Энэ нь 2022 онд тохиож байгаа 2 дахь бүтэн хиртэлт аж. Сарны хиртэлт гэдэг нь нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдэл юм.

Сар нийт 5 цаг 54 минутын турш хиртэх бөгөөд үүний 1 цаг 25 минут нь бүтэн хиртэлт байх юм. Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах бөгөөд Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой аж. Харин манай улсаас төдийлөн сайн ажиглагдахгүй юм байна.

Сарны дараагийн бүтэн хиртэлт гурван жилийн дараа тохионо.

Хуваалцах