ӨНӨӨДӨР: "Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт" олон улсын форум үргэлжилнэ
Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
09:00 цагт:“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш төлөөллийг хангах амлалт" Олон Улсын форум "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд 2 дахь өдрөө чуулна. /"Их Эзэн Чингис хаан" танхимд/
12:00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим УИХ-ын гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. /Фоей дахь студид/
Хангарди ордон
12:00 цагт: Улаанбаатар хотод байгаа 1300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох, иргэн, СӨХ-ны хооронд үүсдэг үл ойлголцлыг зохицуулах зорилготой хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан тухай болон худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар мэдээлнэ. Утас: 99037310 /14 давхарт/
Удирдлагын академи
14:00 цагт: “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум болно. Утас: 91912940.


















