ӨНӨӨДӨР: “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн яармаг нээгдэнэ
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 12-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 12-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам
08:30 цагт: "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 266210, 91190988 /Тус яамны байрны 701 тоот/
Монгол улсын боловсролын их сургууль
09:00 цагт: Зургаан орны эрдэмтэд оролцох Хувьсаж буй боловсрол-Шинэ үеийн суралцагч” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88102915
Соёлын төв өргөө
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Бидний сувилагч-Бидний ирээдүй” Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 91915340, 89119482.
Халдварт өвчин судлалын үндэсний төв
11:00 цагт: Covid-19 нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлэл өгнө. Утас: 89647777
Мишээл экспо
12:00 цагт:Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууц, амины орон сууцны төслүүдийг танилцуулдаг “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ. Утас: 91000222.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж тус намын Эрх чөлөөний төвөөс мэдээлэл хийнэ.


















