Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МУИС-ийн номын сан

09:00 цагт: "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. /МУИС-ийн Номын сангийн 5 давхарт/


Хангарди ордон

09:00 цагт: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нартай уулзалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206.


Блью Скай Зочид буудал

09:00 цагт:Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээллэх зорилгоор "Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 88038882 /Кристал танхимд/

09:30 цагт:Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Ноос ноолуурын холбоод хамтран "Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88062101, 99149240 /“Jade” танхимд/


Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

10:00 цагт:Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.


Монголын уран зургийн галерей

14:00 цагт: 70-аас дээш насны ахмад уран бүтээлчдэд зориулсан үзэсгэлэнгийн нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99166627, 99778237

Хуваалцах