ӨНӨӨДӨР: “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” уулзалт болно
- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Шангри-Ла”
10:00 цагт: Монгол дахь Америкийн худалдааны танхим “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” /Understanding the Government’s Economic Recovery Policy/ сэдвийн дор тавдугаар сарын уулзалтаа “Парис-Бээжин” танхимд зохион байгуулна.
Тус уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 99091557
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ
11:00 цагт: БНСУ-ын Олон улсын соёлын солилцоог дэмжих “КOFICE” сангийн дэмжлэгээр хэвлүүлсэн Дүрст эвлүүлдэг тоглоом (puzzle), “Зурагт хуудас” каталогийн нээлт, үзэсгэлэн болно.
Соёлын төв ордон
11:00 цагт: Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 91399149
“Үндэсний мэдээллийн төв”
11:00 цагт: Монголын жүжигчид анх удаа бүрэн хэмжээний жүжгийг АНУ-ын театрын тайзнаа англи хэлээр тоглох болсон талаараа хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хуралд Р.Анхням, А.Төгсбаяр, орчуулгын киноны дуу оруулагч Д.Батцэцэг тэргүүтэй жүжигчин оролцоно.
“Туушин” зочид буудал
14:00 цагт: Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулах, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга хэмжээний талаар оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх уулзалт болно.


















