ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Туушин” зочид буудал
08:30 цагт: Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй "АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд" семинар болно.
МУИС-ын Номын сан
09:00 цагт: Монгол Улсын төрийн албаны зөвлөл, МУИС, БНХАУ-ын Гадаад хамтын ажиллагаа, Найрамдлын нийгэмлэг, Япон улсын Газар, Зам тээвэр, дэд бүтэц, Аялал жуулчлалын яам, Тоёо их сургууль, Мейсей их сургууль хамтран "Хотын хөгжлийн форум- 2019" олон улсын бага хурал зохион байгуулна.
"BLUE SKY" ЗОЧИД БУУДал
09:00 цагт: Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт болно. Утас: 99849000
хангарди ордон
10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Тус хурлаар нийт 15 асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 80020878
Засгийн газрын XI байр
11:00 цагт: ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286
Монголбанк
11:00 цагт:Монголбанкнаас хэрэгжүүлж буй "Үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 80117121
МУИС-ын Номын сан
11:00 цагт: Оросын цэргийн архивын ажилтан түүхч архивч Трифонов Халх голын тулалдааны тухай шинэ баримт болох “Халхын голын түүхийг тодруулахуй” лекц уншина.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
11:00 цагт: “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт олон улсын сургалт семинар болно. Тус семинарт 19 орны доктор, профессор, эрдэмтэн судлаач оролцоно.
НҮБ-ын байр
11:00 цагт: НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски судалгааны урьдчилсан дүгнэлтээ танилцуулах хэвлэлийн хурал болно.


















