Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 17-ны Даваа гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 17-ны Даваа гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

"Blue Sky"-ийн "Diamond" танхим

09:30 цагт: Блүүмберг телевизээс зохион байгуулж буй "Bloomberg Finance Forum" 09:30-13:00 цагийн хооронд болно. Холбогдох утас: 88118801

"Нэг цэгийн үйлчилгээний төв"

11:00 цагт: Дүнжингарав худалдааны төвийг Нэмэгдсэн өртгийн татварын тухай хууль хэрэгжүүлэгч жишиг худалдааны төв болгох нээлтийн өдөрлөг "Нэг цэгийн үйлчилгээний төв"-д болно.

Засгийн газрын XI байр

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70001286

Хангарьд ордонд

12:00 цагт: Цаг үеийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас 88002923

НҮБ-ын байр

16.00 цагт НҮБ-ын байранд ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх Орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна. Утас: 99112652

Хуваалцах