ӨНӨӨДӨР: Сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүнг танилцуулна
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ХӨСҮТ
08:30 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье" уриан дор ХӨСҮТ-өөс сүрьеэгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалтыг Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоотой хамтран Лабораторийн хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99106580, 99149247
“Новотел” зочид буудал
09:00 цагт: “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 99010985
Хэвлэлийн хүрээлэн
11:00 цагт: 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүнг танилцуулах онлайн хэлэлцүүлэг болно. Утас: 97070709
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр
16:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99080827, 98980404


















