Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно
ӨНӨӨДӨР: “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Багшийн хөгжлийн ордон

09:00 цагт: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр Тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй Европын орнуудын туршлагаас танилцуулна.


Төрийн ордон

11:00 цагт: УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг Шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:88002705 /УИХ-ын чуулганы танхимын үүдэнд/


Авлигатай тэмцэх газар

11:40 цагт: Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлнэ. Утас: 91000017 /АТГ-ын үүдэнд/


Чингис хаан музей

11:40 цагт: Чингис хаан музейд Монгол чулууны цуврал маркны нээлт болно.


Хангарди ордон

12:00 цагт: 2023 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулна. Утас 99160069 /Хангарди ордны 14 давхарт/


Г. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

14:00 цагт: Монголын түүх, өв соёлыг түгээх, таниулах зорилгоор эрхлэн гаргаж буй “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно. Утас: 88181875

Хуваалцах