ӨНӨӨДӨР: "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” өдөрлөг болно
Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Корпорейт зочид буудал
08:00 цагт: "Монголын эдийн засгийн форум 2022-Шинэ сэргэлт"-ийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамнаас зохион байгуулж буй "Аж үйлдвэржилтийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болно.
14:00 цагт: "Монголын эдийн засгийн форум 2022-Шинэ сэргэлт"-ийн хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого - Аялал жуулчлал" хэлэлцүүлэг болно.
Соёлын төв өргөө
09:00 цагт: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
Барилгын политехник коллеж
09:30 цагт: Төгсөгчдийг ажлын байранд зуучлах “Амжилттай төгсөлт- Ажлын байр” хөдөлмөрийн яармаг болно. Утас: 99003904, 9993000, 99076229
Онцгой байдлын ерөнхий газар
10:00 цагт: Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах зүйлс, урьдчилан сэргийлэх асуудлын талаар мэдээлэл өгөх зорилгоор БХБЯ, ОБЕГ, Одон орон геофизикийн хүрээлэн, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99249813, 86150069
Сүхбаатарын талбай
11:00 цагт:ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, Дүүргийн ЭМТ-үүд хамтран Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
“Шихихутуг” их сургууль
11:00 цагт: Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор О. Амархүү агсаны "Байгаль орчныг хамгаалах, монгол зан заншил хууль цааз" номын нээлт Шихихутуг их сургуулийн номын санд болно.
"Интер ном" номын дэлгүүр
11:00 цагт: Спортын төв ордны замын эсрэг талд байрлах салбарт сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоод хамтран “Боловсролыг дохионы хэлээр” олон нийтийн нөлөөллийн ажилыг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 89052549
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
12:00 цагт: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгоно. Утас: 99111880
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
12:00 цагт: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэнэ.
МУИС-ийн Номын сан
18:00 цагт: Оюутны нэгдсэн Thanks student клубээс санаачлан хэрэгжүүлж буй "Гараа" ухаалаг боловсролын системийн дэмжих төслийн нээлт МУИС-ийн номын сангийн 302 тоотод болно. Утас :99162062
Монголбанк
14:00 цагт: Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болно.


















