Өнөөдөр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, "Глобал" сан зэрэг холбогдох байгууллагууд иргэдэд мэдээлэл өгнө.
Дэлхий нийтэд сүрьеэгээр өвчлөгсдийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхэд багачууд, өндөр настнуудын зүгээс шийдвэр гаргагч нарт хандан сүрьеэг устгахын тулд томоохон алхмуудыг хийхийг шаардаж байгаагаар энэ өдрийг тэмдэглэхээр болжээ.
Өнөөдөр дэлхий дээр өдөрт дөрвөн мянган хүн уг өвчний шалтгаанаар нас бардаг байна. Энэ нь дэлхий нийтээр сүрьеэгийн эсрэг тэмцэх санхүүжилт хангалтгүй, сүрьеэг оношлодог орчин үеийн технологийг дэлгэрүүлэх хэрэгтэйг харуулж байгаа юм.


















