Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Байгаль орчны сургалт, судалгааны төв

09:00 цагт: БОАЖЯ-ны удирдлагууд тус салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Утас: 85100098


ШУТИС-ийн Төв номын сан

09:30 цагт: "Нийгмийн инноваци, түншлэл" үндэсний форум болно. Утас: 96068968


ХААИС

10:00 цагт: Эрдмийн зөвлөлийн өргөөнд "БИОНҮҮРС-2022" эрдэм шинжилгээний хурал болно.


“Пума” зочид буудал

10:00 цагт: “Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн харилцаа” зөвлөгөөн болно.


Рокмон бюлдинг

10:00 цагт: “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Утас: 90872222


Сүхбаатарын талбай

10.30 цагт: Цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр шаналж буй зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж хандивын аян өрнүүлнэ. Утас: 88107869


"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд (хаягдал төмөр) бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99116375, 89116570


Шонхор тауэр

11:00 цагт: Ардчилсан намын "4/11" хэвлэлийн хурал болно.


“Шангри-Ла” зочид буудал

14:00 цагт: Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник, туслалцааны MOH 9701” төслийн хаалтын ёслол болно. Утас: 91965599, 99153766

Хуваалцах