Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээ эхэлнэ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээ эхэлнэ
ӨНӨӨДӨР: “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээ эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Блью Скай зочид буудал

09:00 цагт: “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдэвт Сэтгүүл зүйн ёс зүйн форум эхэлнэ. Утас: 70000160, 99074459, 95351127


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Иргэдийн төлөөллөөс “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.


Ардчилсан намын төв байр /Шонхор тауэр/

11:00 цагт: Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд нэр дэвшиж бүртгүүлсэн долоон нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. Утас: 91000017


Улсын дээд шүүх

11:30 цагт: Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ. Утас: 95951385


Ардчилсан намын байр /С.Зориг агсны хөшөөтэй/

11:40 цагт: Монголчуудын боломжийг хулгайлсан авилгалч, нүүрсний хулгайчдын улсад учруулсан хохирлын хэмжээг хэвлэлийн хурлаар зарлана. Утас: 99972117, 93113995


Хангарди ордон

13:00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл өгнө. Утас: 99037310


Парк зочид буудал

16:00 цагт: Монголын анхны төрсний дараах эх нярайн сувилахуйн "Сорхун" төвийн 5 жилийн ойн хурал болно. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар цуглаж мэдээлэл солилцоно. /Жич: Жуковын музейн хойно байрладаг/


“Степпе Арена” мөсөн ордон

19:30 цагт: Монгол болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байга “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээ эхэлнэ. Утас: 91003472, 89003472

Хуваалцах