Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
ӨНӨӨДӨР: "Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх" хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: "Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх" хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

Туушин зочид буудал

09:00 цагт: Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум зохион байгуулагдна. Утас: 99113949, 99109723

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

09:00 цагт: "Аялал жуулчлалын төлөвлөлт" сэдэвт НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын сургалт эхэлнэ. Утас: 99043126

Corporate and Convention Centre

09:00 цагт: НҮБ- ийн Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (UNESCAP), Монгол улсын Эрчим хүчний Яам, БНХАУ-ын Эрчим хүчний Зөвлөл, БНСУ-ын Гадаад Харилцааны Яам, Азийн Хөгжлийн Банк хамтран зохион байгуулах “Зүүн Хойд Азийн Цахилгаан Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээ Хамтын Ажиллагааны форум” болно.

БЛЮ СКАЙ ЦАМХАГ

09:30 цагт: "Банкны салбарын эрсдлийн удирдлагын зөвлөгөөн" болно. Утас: 88118801

Төрийн ордон

10:00 цагт: 2019 оны төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны ярилцлага “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Нээлттэй сонсголын танхимд болно.

Үндэсний Дата төв

10:00 цагт: Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай танилцана.

ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар

14:00 цагт: Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай танилцана.

ХЭҮК

10:00 цагт: "Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх" хэлэлцүүлэг болно. Утас: 99082638, 88044293

Хангарди ордон

11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсож, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална. Мөн хуралдааны үеэр холбогдох албаныхан Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулах юм. Утас: 88058053

Монголын Хүүхдийн ордонд

11:00 цагт: Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны хаалтын үйл ажиллагааг хийнэ.

14:00 цагт: Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2018 онд тус ур чадварын тэмцээн болно. Утас: 99736124, 99602222

Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо

11:00 цагт: "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд мал төхөөрөх болон арьс ширний үйлдвэр, малчдын хоршоо, хүнсний сүлжээтэй форвард гэрээ байгуулах ажиллагаа болно. Утас: 80019000

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Эрчим хүчний салбарын анхаарал татсан асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд Эрчим хүчний салбарын ажил олгогчдын сахилга бат, салбарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол, хамтын хэлэлцээрийн биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99027019, 99178729

11:30 цагт: Монголын хүний төлөө намаас Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн зөвшилцөх саналтай холбогдуулан улс төрийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал зарлалаа.

Мn-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11:00 цагт: Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт: Хазара иргэдийн 750 мянган долларыг залилсан асуудлаар иргэний хөдөлгөөнүүдээс баримттай мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ардчиллын анхдагчид УИХ-ыг тараахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Монцамэ агентлагийн мэдээллийн төвд

12:00 цагт: Азийн наадамд 11 удаа оролцон хүч, ур чадвараа сорьсон Монголын үе үеийн тамирчдын амжилтын түүхийг өгүүлсэн "Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид" номыг эмхэтгэн зохиогчид мэдээлэл хийнэ.

Хуваалцах