ӨНӨӨДӨР: Техник технологийн улсын олимпиадын нээлт болно
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 05-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 05-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Холлидэй Инн Зочид буудал
09:00 цагт: Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас санаачлан зохион байгуулах “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” зөвлөлдөх уулзалт болно. Утас:89119482, 99167777, 91915340
Боловсрол, шинжлэх ухааны яам
09:00 цагт:Ерөнхий боловсролын сургуулийн "Хоол Зүйч" мэргэжлээр хөрвөн суралцаж байгаа суралцагчдад Батламж гардуулах үйл ажиллагаа болно. /401 тоотод/
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв
09:00 цагт:Сэтгүүлч, судлаач, иргэний нийгмийн төлөөллийг Монголын олон нийтийн болон мэдээллийн орон зай дахь БНХАУ-ын нөлөөллийг тодруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий олон талт судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцэх уулзалт болно. утас: 95758040
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
МУБИС-ийн төв байр
11:00 цагт: ТТУО-ийг зохион байгуулах хороо, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль хамтран 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа Техник технологийн улсын олимпиадын нээлт болно.
Богд хааны ордон музей
~ Олон нийт, хүүхэд залуучуудад монгол бичгийн өв соёлоо таниулах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Үндэсний бичиг, соёлын уламжлал” сэдэвчилсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ.


















