Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Телевизийн мэргэжлийн зураглаачдын Анхдугаар чуулган болно

10.00 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр, нийслэлийн 376 жил, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит сонирхогчдын шатрын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Телевизийн мэргэжлийн зураглаачдын Анхдугаар чуулган болно
ӨНӨӨДӨР: Телевизийн мэргэжлийн зураглаачдын Анхдугаар чуулган болно. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурал Төрийн ордны “Б” танхимд болно. Утас 99107986


10.00 цагт: Телевизийн мэргэжлийн зураглаач нарын Анхдугаар чуулган МҮЭСТО-д болно.


10.00 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр, нийслэлийн 376 жил, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит сонирхогчдын шатрын тэмцээн тус дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд зохион байгуулагдана. Утас: 99012756, 89021096, 70070137


11.00 цагт: Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулж буй спортын тэмцээний нээлт Батлан хамгаалахын яамны ард байрлах "Алдар" спорт хорооны зааланд болно. Утас:98066116


12.00 цагт: "Бид Баянголчууд" урлагийн их наадмын гала тоглолт "UB Palace" -д болж, оны ялагчдыг тодруулна. Утас: 96611361


12.30 цагт: Монголын Америкт төгсөгчдийн Үндэсний бага хурал Туушин (Best Western) зочид буудлын Соёмбо хурлын танхимд болэо. Утас: 99041387

Хуваалцах